ЦАХИМ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цагдаагийн албаын тухай хуулийн 4 дүгээр бүлгийг хэрэгжүүлэх чиглэлээр нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын эрүүгийн мөрдөгч, мөрдөгч, хэсгийн байцаагч нарт ”Цагдаагийн байгууллага, алба хаагчийн тодорхой ажиллагаа явуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл” сэдэвт цахим сургалтыг энэ оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн 43 байгууллага, нэгжийн 652 алба хаагчийг ажлын байрнаас нь хөндийрүүлэхгүйгээр цахим сургалтад хамруулж, түр саатуулах, орон байранд нэвтрэх, амь нас, эрүүл мэндэд шууд хохирол учруулах эрсдэлтэй болон гэмт халдлагад өртөж болзошгүй бусад обьект, ачаа тээшийг хамгаалах, зөрчил гаргагч болон гэмт этгээд, эд зүйлийг эрэн сурвалжлах, баривчлахад анхаарах асуудлаар мэдлэг ур чадварыг нь дээшлүүллээ.