Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв сахилга, хариуцлагын зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнөөр алба хаагчдаас гаргасан сахилга, ёс зүйн зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, түүнээс урьдчилан сэргийлэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлж, алба хаагчид олон талт асуудлыг дэвшүүлж оролцлоо.
Арга хэмжээний хүрээнд ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх зорилгоор Цагдаагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан Монгол Улсын Гавьяат хуульч цагдаагийн бэлтгэл хурандаа Ш.Энхбат гуайг урьж, ахмад ажилтны туршлагыг солилцох, алба хаагчдад тулгараад байгаа хүндрэл бэрхшээлийг оролцооны аргаар илэрхийлэх, багийн хөгжөөнт тоглоом зэрэг арга хэмжээг зохион байгууллаа.
Мөн өмнөх улирлын сахилгын зөвлөгөөний шийдвэрийн хэрэгжилтийг тооцоход байгууллагын алба хаагчид энэ оны гуравдугаар улиралд зөрчил дутагдал гаргаагүй амжилттай байлаа.