"Санамж бичиг" гарын үсэг зурж баталгаажууллаа.
Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, давтан мэргэшүүлэх сургалтыг явуулахаас гадна хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын “Үндэсний ажил мэргэжил, албан тушаалын жагсаалт, ангилал, тодорхойлолт батлах тухай” /YAMAT-08/ 2010 оны 16 дугаар тушаал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын “Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн тогтоох тухай” 2016 оны А/150 дугаар тушаал, Гэрээт харуул, хамгаалалтын тухай хуулийг үндэслэн “Гэрээт харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх”, “Цагдаа”, “Харуулчин”, “Цагдаа жолооч” мэргэжил олгох сургалт, “Албаны нохойн сургагч бэлтгэх” сургалтуудыг тус тус зохион байгуулж байна.
Дээрх сургалтуудад хамрагдаж төгссөн алба хаагчдад олон улсад хүлээн зөвшөөрөгдөх QR код бүхий чадамжийн гэрчилгээ олгох, алба хаагчдыг чадамжийн үнэлгээний ажилтнаар бэлтгэх, зохион байгуулсан сургалтуудад хөндлөнгийн баталгаажуулалт чадамжийн үнэлгээ хийлгүүлэх зэрэг олон талын ач холбогдол бүхий хамтран ажиллах "Санамж бичиг"-т тус төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр нийгмийн хамгааллын газар Сургалт Үнэлгээ Судалгааны Институтийн захирал Б.Батцэцэг нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Санамж бичгийн хүрээнд 8 зүйл бүхий төлөвлөгөөг хавсралтаар баталж хэрэгжилтийг нь хангахаар бэлтгэл ажил хангагдаж байна .