“ЦАГДАА”, “ЦАГДАА ЖОЛООЧ”, “ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН” МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх 2023 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2023 оны А/214 дүгээр тушаалаар “Цагдаа”, “Цагдаа жолооч”, “Хамгаалалтын ажилтан” мэргэжил олгох сургалтад цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хүсэлтэй 2022 оны хоёрдугаар ээлжийн байлдагч нарыг хамруулсан.
Сургалтыг амжилттай төгссөн байлдагч нарт мэргэжлийн үнэмлэх гардуулах ёслолын арга хэмжээг энэ оны 10 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулж, төгсөлтийн арга хэмжээнд Соён гэгээрүүлэх албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа В.Отгонбаяр, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн удирдлага болон тус төвийн алба хаагчид оролцлоо.