"ЁС СУРТАХУУНЫ ТӨЛӨВШЛИЙН СУРГАЛТ" ЯВАГДЛАА
Энэ онд ажлын хариуцлага алдаж, ёс зүйн алдаа, дутагдал гаргасан Улаанбаатар цагдаагийн хүрээний нэгж, байгууллагын 55 алба хаагчийг төвд энэ оны 03 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2019 оны Б/08 дугаар тушаалаар “Ёс суртахууны төлөвшлийн сургалт”-д хувийн зардлаар нь ёс зүйн сургалтад суралцууллаа.
Сургалтыг зөвлөх үйлчилгээний ИМАКО институттэй 2 өдрийн хугацаанд хамтран амжилттай зохион байгуулж, алба хаагчдыг сэтгэл зүйн мэргэжлийн 4 багц сорил судалгаанд хамруулж, алба хаагчдын харилцаа, бие хүний сэтгэл зүйн онцлог, стресс, сэтгэл санааны байдлыг тодорхойлсны зэрэгцээ алба хаагч бүртэй ганцаарчлан уулзаж, зөвлөгөө өгсөн нь дахин зөрчил, дутагдал гаргахаас урьдчилан сэргийлсэн ажил, арга хэмжээ боллоо.
Мөн алба хаагчдын харилцааны соёл, ёс зүйг дээшлүүлэх, бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, цэрэгжилт, жагсаалч дүрэмч ажиллагааг сайжруулах дадлагын сургалтууд явагдлаа.