“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДТЭЙ ХАРИЛЦАХ ХӨТӨЧ ЦАГДАА БЭЛТГЭХ НЬ ” СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА
Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хүрээнд Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны харъяа Хөгжлийн бэршээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах хөтөч цагдаа бэлтгэх нь” сэдэвт хоёрдугаар ээлжийн модуль сургалтыг энэ оны 03 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд тус төвд зохион байгуулж байна.
Энэ удаагийн сургалтад орон нутаг дахь цагдаагийн газар, хэлтэс, тасгийн 23 алба хаагч хамрагдаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс мэдээ мэдээлэл, өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлүүлэх, туслалцаа үзүүлэх, дохионы хэлээр ярих чадвартай болж төгсөх юм.