• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт

" ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ" БҮЛГЭМИЙН СУРАГЧИД СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.

2019-03-22

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Боловсролын хэлтэс, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран “ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ” бүлгэмийн сурагчдын хоёрдугаар чуулганыг зохион байгуулав.  /2019.03.22 /

Уг чуулганы хүрээнд  Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс санаачлан  “ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ” бүлгэмийн сурагчдад хууль эрх зүйн мэдлэг олгох, тэднийг болзошгүй эрсдэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, тэдний бүтээлч хамтын оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор Чингэлтэй дүүргийн 13 сургуулийн 150 гаруй сурагчдад Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагааг танилцууллаа.

Төвийн үйл ажиллагаатай танилцсаны дараа сурагчдад албаны нохойн сургалтын тоглолтыг үзүүлж сонирхууллаа.