Мэдээ мэдээлэл
Шүүлт:
Хяналт шинжилгээ, үнэлгээний талаар удирдах ажилтан нарт сургалт зохион байгууллаа
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө, хөтөлбөр”-ийн дагуу удирдах ажилтныг чадавхжуулах чиглэлээр Цагдаагийн Ерөнхий газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэстэй хамтран хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудит, эрсдэлийн удирдлагын чиглэлээр ”Цагдаагийн байгууллагын Захиргааны удирдлагын үйл ажиллагаа” сэдэвт сургалтыг 2019 оны 05 дугаар сарын 23, 24-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2019-05-24

“Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийг илрүүлэх, шалгах арга” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.
Монгол улсын Засгийн газраас 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.4.3-т “Мөнгө угаах, хүний наймаа, хар тамхины болон цахим гэмт хэрэг зэрэг шинэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэж заасан.
2019-05-18
“Жендерээс үүдэлтэй хүчирхийлэл, түүнтэй тэмцэхэд анхаарах асуудал” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Жендерээс үүдэлтэй хүчирхийлэл, түүнтэй тэмцэхэд анхаарах асуудал” сэдэвт сургалтыг “Дэлхийн Зөн” Олон Улсын байгууллагатай хамтран энэ оны 05 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд тус төвд зохион байгууллаа.
2019-05-17
ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ШИНЖЭЭЧ НАР АТТЕСТАТЧИЛЛЫН ШАЛГАЛТ ӨГЛӨӨ
Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хамтын ажиллагааны хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв дээр шинжээч нарын аттестатчиллын шалгалтыг авлаа.
2019-05-04
СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВӨӨР ХҮҮХДҮҮД ЗОЧИЛЛОО.
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын дунд зохион байгуулагдаж байгаа “Зөв хэвшил-хандлага” аяны хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, “Тусч хүү тур” ХХК, Монголын улаан загалмайн нийгэмлэг хамтран гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй эмзэг бүлгийн 40 хүүхдийг цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулах зорилгоор тус төвөөр зочлууллаа.
2019-05-03
МЭДЭЭЛЭЛ ДҮН ШИНЖИЛГЭЭ, ШУУРХАЙ УДИРДЛАГЫН АЛБА ХААГЧИД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА
“Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу Мэдээлэл, дүн шинжилгээ, Шуурхай удирдлагын албаны чиглэлээр “Шуурхай албаны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа” сэдэвт сургалтыг энэ оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 04 дүгээр сарын 26-ны өдрүүдэд зохион байгуулж төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн жижүүрийн шуурхай удирдлагын тасгийн ахлах мөрдөгч нарыг хамрууллаа.
2019-04-26

УДИРДАХ АЖИЛТНЫ НӨӨЦӨД АВАГДСАН АЛБА ХААГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЯВАГДЛАА
УДИРДАХ АЖИЛТНЫ НӨӨЦӨД АВАГДСАН АЛБА ХААГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЯВАГДЛАА
2019-04-26
"ЭРҮҮГИЙН МӨРДӨГЧ, ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫГ ЧАДАВХИЖУУЛАХ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
05.01 Улаанбаатар хот
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын эрүүгийн мөрдөгч, хэсгийн төлөөлөгч нарт зориулан “Эрүүгийн мөрдөгч нарыг чадавхжуулах нь”, “Хэсгийн төлөөлөгчдийг
2019-04-26

СУРГАЛТЫН БАГ ХӨДӨӨ ОРОН НУТАГТ АЖИЛЛАА
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/105 дугаар тушаалаар батлагдсан “Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө”-ний дагуу сургалтыг иргэдэд ойртуулж Говьсүмбэр, Булган, Орхон, Сэлэнгэ аймгуудад энэ оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 04 дүгээр сарын 21-ний өдрүүдэд зохион байгууллаа.
2019-04-23
ЦАХИМ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цагдаагийн албаын тухай хуулийн 4 дүгээр бүлгийг хэрэгжүүлэх чиглэлээр нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын эрүүгийн мөрдөгч, мөрдөгч, хэсгийн байцаагч нарт ”Цагдаагийн байгууллага, алба хаагчийн тодорхой ажиллагаа явуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл” сэдэвт цахим сургалтыг энэ оны 04 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
2019-04-22
“ХОЙШЛУУЛШГҮЙ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ АРГА,ТАКТИК” СУРГАЛТ ЯВАГДЛАА
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх “2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 26 хэсгийн байцаагч нарт “Хойшлуулшгүй ажиллагаа явуулах арга, тактик” сэдэвт сургалтыг энэ оны 04 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд тус төвд зохион байгууллаа.
2019-04-22
“ЭРГҮҮЛ ХАРУУЛЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХЭД АНХААРАХ АСУУДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЯВАГДЛАА
“Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг 26 эргүүл, харуулын цагдаа нарт “Эргүүл, харуулын үүрэг гүйцэтгэх, анхаарах асуудал” сэдэвт сургалтыг энэ оны 04 дүгээр сарын 15-наас 04 дүгээр сарын 17-ны өдрүүдэд тус төвд зохион байгууллаа.
2019-04-22

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВИЙН СУРГАЛТЫН БАГ ХӨДӨӨ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/105 дугаар тушаалаар батлагдсан “Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө”-ний дагуу сургалтыг иргэдэд ойртуулж Төв аймгийн Зуунмод хотод оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 04 дүгээр сарын 09-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Цаашид уг сургалт үргэлжилнэ.
2019-04-09

АЛБА ХААГЧДЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА.
Тус төвөөс алба хаагч, ажилтны эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлийг эрт оношлуулж, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын газартай хамтран ажиллаж байна.
2019-04-09
“ЦАГДАА-ЖОЛООЧ НАРЫН УРАН ЖОЛООДЛОГО” СЭДЭВТ СУРГАЛТ ЯВАГДАЖ ЭХЭЛЛЭЭ.
Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд алба хаагчдын ур чадварыг ахиулах “Цагдаа-жолооч нарын уран жолоодлого” сэдэвт сургалтыг энэ оны 04 дүгээр сарын 08 наас 04 дүгээр сарын 10-ны өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газрын Автобаазтай хамтран зохион байгуулж байна.
2019-04-09
САХИЛГА ХАРИУЦЛАГЫН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Монгол Улсын Засгийн газрын “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2017 оны 01 дугаартай албан даалгавар, “Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 2018 оны 258 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, алба хаагчдын сахилга, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх сахилгын зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтоож, арилгуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор тус төвийн 2019 оны 01 дүгээр улирлын “Сахилга хариуцлагын зөвлөгөөн”-ийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгууллаа
2019-04-02
"ТЕРРОР ҮЙЛДЭХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, МӨРДӨН ШАЛГАХАД АНХААРАХ АСУУДЛУУД" СЭДЭВТ СУРГАЛТ ЯВАГДЛАА.
Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд Гэмт хэрэгтэй тэмцэх албаны эрүүгийн мөрдөгч, мөрдөгч нарт террор, биотерроризм, кибер, тэсэрч дэлбэрэх бодис, химийн бодистой холбоотой үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх үед шаардагдах хууль, эрх зүйн мэдлэг, ур чадвар, дадлыг олгоход чиглэгдсэн "Террор үйлдэх гэмт хэрэгтэй тэмцэх, мөр
2019-03-30
МӨРДӨГЧ, ХЭРЭГ БҮРТГЭХ АЛБАНЫ МӨРДӨГЧ НАРЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны мөрдөгч нарт зориулсан “Мөрдөн байцаах, хэрэг бүртгэх албаны мөрдөгч нарыг чадавхжуулах нь” сэдэвт мэргэшүүлэх сургалтыг энэ оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 29-ний өдрүүдэд тус төвд зохион байгууллаа.
2019-03-30
“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДТЭЙ ХАРИЛЦАХ ХӨТӨЧ ЦАГДАА БЭЛТГЭХ НЬ ” СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА
Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хүрээнд Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны харъяа Хөгжлийн бэршээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах хөтөч цагдаа бэлтгэх нь” сэдэвт хоёрдугаар ээлжийн модуль сургалтыг энэ оны 03 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд тус төвд зохион байгуулж байна.
2019-03-26

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ, БАЙГУУЛЛАГЫН 2019 ОНЫ “САГСАН БӨМБӨГ”-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
“2019 онд зохион байгуулах сургалт, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө”-ний дагуу алба хаагчдын дунд биеийн тамир, спортыг сурталчилах, хамт олонч уур амьсгалыг дэмжих зорилгоор Нийслэлийн цагдаагийн газрын нэрэмжит Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2019 оны “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2019.03.26/ “Буянт-Ухаа” спортын ордонд эхэллээ.
2019-03-26