Мэдээ мэдээлэл
Шүүлт:

“ЗЭРЛЭГ АМЬТНЫГ ХАМГААЛАХ, ХУУЛЬ БУС ХУДАЛДАА, ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧИЛТЭЙ ТЭМЦЭХЭД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ОРОЛЦОО БА АЛБАНЫ ЭРЭЛЧ НОХОЙ АШИГЛАХЫН АЧ ХОЛБОГДОЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО
Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Эрэлч нохойн сургалтын төв Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг хамтран “Зэрлэг амьтныг хамгаалах, хууль бус худалдаа, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэхэд төрийн байгууллагуудын оролцоо ба албаны эрэлч нохой ашиглахын ач холбогдол” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. (2019.03.22)
2019-03-23
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛАЛЫН ЯАМНЫ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА.
“Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, мөн төвийн Тамгын газрын дарга Ж.Рэнцэнбаяр, Мэргэжлийн өвчин судлалын газрын дарга Д.Гангаамаа, Сургалт судалгаа, хамтын ажиллагааны газрын дарга М.Батмагнай нар Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр танилцлаа.
2019-03-22
УЕП, ЦЕГ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД УЕП-ЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТӨВ АРХИВЫН ТӨЛӨӨЛӨЛ ТӨВИЙН БОЛОН АРХИВЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, ХАРИЛЦАН ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО.
Тус төвийн архивт хадгалагдаж байгаа цаасан суурьтай баримтуудыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын явц, архивын өрөөнд суурилуулсан цаасан суурьтай хадгаламжийн нэгжийг эрсдлээс хамгаалах сүүлийн үеийн дэвшилтэд техниологи болох FM-200 маркын галын хийн хор болон архивын өрөөний тохижилттой Улсын Ерөнхий Прокурорын Эрүүгийн хэргийн төв архивын төлөөлөл танилцлаа.
2019-03-22
" ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ" БҮЛГЭМИЙН СУРАГЧИД СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.
Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс санаачлан “ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ” бүлгэмийн сурагчдад хууль эрх зүйн мэдлэг олгох, тэднийг болзошгүй эрсдэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, тэдний бүтээлч хамтын оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцууллаа.
2019-03-22

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВИЙН СУРГАЛТЫН БАГ ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны Б/105 дугаар тушаалаар батлагдсан “Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө”-ний дагуу сургалтыг иргэдэд ойртуулж сум, дүүрэгт нь буюу Төв аймгийн Эрдэнэ сум, Багануур дүүргийн иргэдэд энэ оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 03 дугаар сарын 23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
2019-03-21
"ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, АВАХ АРГА ХЭМЖЭЭ" СЭДЭВТ СУРГАЛТ ЯВАГДЛАА.
Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гаригийг газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, аврах үйл ажиллагаанд хүн амыг сургаж бэлтгэх, таниулах ажил зохион байгуулах зорилгоор "Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр“ болгон зарласан.
2019-03-21
“ ЗАМЫН ЦАГДААГИЙН АХЛАХ ЗОХИЦУУЛАГЧ НАРЫН МЭДЛЭГ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ " СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА
Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны А/28 дугаар тушаалаар баталсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажиллагааны үед шаардагдах хууль, эрх зүйн ур чадвар, дадлыг олгоход чиглэгдсэн “Замын цагдаагийн ахлах зохицуулагч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна.
2019-03-21
ГАМШГИЙН АЮУЛЫГ ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДУУТ ДОХИОГООР БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖИН АЖИЛЛАА.
Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн албан хаагчид болон сургалтад хамрагдаж буй албан хаагчид "Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дуут дохио"-гоор бэлэн байдалд шилжин ажиллаа.
2019-03-21
"УДИРДЛАГЫН МЕНЕЖМЕНТ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Цагдаа дотоодын анги байгууллагын удирдах ажилтнуудын манлайллыг дээшлүүлэх, байгууллагын менежмент төлөлвлөлт хийх арга зүйн дадал эзэмшүүлэх зорилго бүхий “Удирдлагын менежмент” сэдэвт сургалтыг “Менежер карьерын институт” болон “Гал голомт үндэстний хөдөлөгөөн” төрийн бус байгууллагатай хамтран энэ оны 3 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгууллаа.
2019-03-21
“ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДТЭЙ ХАРИЛЦАХ ХӨТӨЧ ЦАГДАА БЭЛТГЭХ СУРГАЛТ” ЭХЭЛЛЭЭ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд цагдаагийн байгууллагад хандаж мэдээ, мэдээлэл өгөх, өргөдөл гомдол гарган, түүнийгээ шийдвэрлүүлэх үед тэдэнтэй хэрхэн харилцах, сэтгэл зүйг ойлгох мөн цагдаагийн алба хаагчдад дохионы хэлний талаарх мэдлэг, ур чадвар, дадлыг олгоход чиглэгдсэн сургалтыг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны харъяа Хөгжлийн бэршээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран энэ оны 03 дугаар сарын 20-ноос 03 дугаар сарын 22-ны өдрүүдэд тус төвд зохион байгуулж байна.
2019-03-20

“ЦАГДАА МАРТААГҮЙ” ХҮНДЭТГЭЛ АЛДРЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Дотоод явдлын яамны сайдын 1944 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 14 тоот тушаалаар Монгол улсад анхны Эрэлч нохойн алба үүсэх үндэс суурь тавигдсан билээ.
Энэ албыг хөгжүүлж бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан, нэгэн эрхэм бол 1956 оноос тус албаны даргаар томилогдон ажиллаж байсан өдгөө 96 насыг наслаад буй, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Лувсангийн Шархүү гуай юм.
Түүний хөдөлмөр, зүтгэлийг дурсан Цагдаагийн Ерөнхий газрын Ахмадын хороо санаачлан,”Сүлд” чуулга, Цагдаа, дотоодын цэ
2019-03-20
БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ НАР СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цагдаагийн ерөнхий газрын хамтын ажиллагааны хүрээнд "Хан-Хэнтий" тусгай хамгаалалтын газрын хамгаалалалтын захиргааны 33 байгаль хамгаалагчдад зориулан "Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагаа" сэдэвт сургалтыг энэ оны 03 дугаар сарын 12,13-ны өдрүүдэд тус төвийн Нарстай дахь хээрийн хэсэгт зохион байгуулллаа.
2019-03-15

АЛТАН МЕДАЛИАР ШАГНАГДЛАА
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2019 оны аварга шалгаруулах Боксийн тэмцээнд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Т. Жолдасбек амжилттай оролцон Тэргүүн байр эзэлж Алтан медаль болон ШИЛДЭГ ТАКТИКТАЙ ТАМИРЧИН цомоор шагнагдлаа.
2019-03-15

АЛБА ХААГЧ НАРТ ГАЛТ ЗЭВСГИЙН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн А/145 дугаар тушаалаар баталсан журам, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн А/208 дугаар тушаалаар баталсан журмуудын хэрэгжилтийг хангах зорилгоор Тээврийн цагдаагийн албаны 572 алба хаагч нарт “Галт зэвсгийн мэргэшүүлэх сургалт”-ыг танхимын болон дадлага сургуулилтын хэлбэрээр 3 хоногийн хугацаатайгаар 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2
2019-03-14
ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧ НАР СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА
Цагдаагийн ерөнхий газар, Гаалын ерөнхий газрын хамтын ажиллагааны хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс Гаалийн ерөнхий газрын зөрчилтэй тэмцэх газрын алба хаагч нар “Нарстай” дахь хээрийн сургалтын хэсэгт энэ оны 03 дугаар сарын 13-ны өдөр “ Галт зэвсэг, тусгай хэрэгсэл ашиглах, хадгалах, хамгаалах үеийн аюулгүй ажиллагаа” сэдэвт сургалтад хамрагдан байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
2019-03-14
" ЗӨРЧЛИЙГ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД АНХААРАХ АСУУДАЛ "СЭДЭВТ СУРГАЛТ ЯВАГДАЖ ЭХЭЛЛЭЭ
Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг хэв журмын офицер, хэсгийн байцаагч нарт зориулан "Зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд анхаарах асуудал"сэдэвт мэргэшүүлэх сургалтыг энэ оны 03 дугаар сарын 11,12,13-ны өдрүүдэд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгуулж,төв, орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын 28 алба хаагч хамрагдаж байна.
2019-03-13
"ЁС СУРТАХУУНЫ ТӨЛӨВШЛИЙН СУРГАЛТ" ЯВАГДЛАА
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд удирдлагын манлайлал, алба хаагчдын сахилга, хариуцлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилтыг дэвшүүлсэн.
Зорилтыг хангах хүрээнд цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс цагдаагийн алба хаагчдын сахилга, ёс зүйг дээшлүүлэх сургалтыг мэргэжлийн байгууллагатай хамтран энэ онд үе шаттай зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
2019-03-13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВИЙН АРХИВЫН БАРИМТЫГ ЦАХИМЖУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН
ТӨВИЙН АРХИВЫН БАРИМТЫГ ЦАХИМЖУУЛАХ
АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2019-03-06
ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТАН БЭЛТГЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.
“Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу Нийслэлийн цагдаагийн газрын “Олон нийтийн цагдаагийн ажилтан” бэлтгэх сургалт эхэллээ.
2019-03-04