• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт
Мэдээ мэдээлэл
Шүүлт:
-аас
хүртэл
ГАЛТ
ГАЛТ ЗЭВСГИЙН СУРГАЛТ ЗОХИОН ЯВАГДАЖ БАЙНА.
2018 оны 07 дугаар сарын 25, 26 -ны өдрүүдэд Иргэний болон харуул хамгаалалтын галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалт Цагдаа, Дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд зохион явагдаж байна.
2018-07-31
ЦАГДААГИЙН
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВД БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ҮНДЭСНИЙ ЦАГДААГИЙН ГАЗРААС “КИБЕР ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Цагдаагийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос улсын Үндэсний цагдаагийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр анхан болон ахисан түвшиний “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх нь” сэдэвт 5 хоногийн сургалт 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 22-ны өдрүүдэд Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдаж байна.
2018-06-21
ЦАГДААГИЙН
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД ЗОРИУЛСАН ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн ерөнхий газрын хамтран ажиллах “Санамж бичиг”, Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2018 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд хүний эрхийн сургагч багш бэлтгэх сургалт энэ оны 04 дүгээр сарын 25-наас 27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
2018-04-30
ЦАГДААГИЙН
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД ЗОРИУЛСАН ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.
Хүний эрхийн үндэсний комисс, Цагдаагийн ерөнхий газар Монгол улсад хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр олон талт арга хэмжээг хамтран зохион байгуулж ирсэн. 2018 онд хамтран ажиллах “Санамж бичиг”-ээ шинэчлэн, цаашид хийх ажлаа тодорхойлж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж байна.
2018-04-26
ЦАГДАА,
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВӨӨС 2018 ОНЫ 01 ДҮГЭЭР УЛИРАЛД ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТУУД
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/46 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх 2018 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу 2018 оны 1 дүгээр улиралд 16 удаагийн 842 цагийн сургалтад Алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн 58 байгууллагын 577 алба хаагч, 163 иргэдийг сургалтад хамруулсан байна.
2018-04-10
ЦАГДААГИЙН
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ.
Цагдаагийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөний үеэр орон нутаг дахь Цагдаагийн газар, хэлтсийн дарга нар Сургалтын нэгдсэн төвийн сургалтын үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, сургалтын орчинтой танилцаж, албаны нохойн үзүүлэх тоглолтыг сонирхов.
2017-06-06
ЭХ
ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ 60 НОХОЙ БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА.
ЦЕГ-ын сургалтын төвийн нохой алба нийт 60 гаруй нохойтой. Тэднийг нийтийн хэв журам хамгаалах, хар тамхи хэрэглэсэн болон тээвэрлэсэн гэмт хэрэгтэй тэмцэх үйлсэд чиглүүлэн мэргэшүүлжээ.
2017-06-06
БҮГД
БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН АЛБА ХААГЧ НАР ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЙЛЧИЛЖ БАЙНА.
БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРААС МОНГОЛ УЛСЫН ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАРТ АЙЛЧИЛЖ БУЙ “МАНСУУРУУЛАХ БОЛОН СЭТГЭЦЭД НӨЛӨӨЛӨХ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ТӨСӨЛ”-ИЙН ҮНЭЛГЭЭНИЙ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.
2017-06-06
НИЙСЛЭЛ,
НИЙСЛЭЛ, ДҮҮРГҮҮДИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН УДИРДЛАГУУД ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ.
Улсын Ерөнхий Прокурорын газар, цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төвүүдийн хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Баярмагнайгаар ахлуулсан Нийслэлийн прокурорын орлогч болон дүүргүүдийн прокурор, орлогч, туслах прокурорууд багтсан 23 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын нэгдсэн төвийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, сургалтын орчинтой танилцан, туршлага судалж, албаны нохойн үзүүлэх тоглолтыг сонирхов
2017-06-06
СУРГАГЧ
СУРГАГЧ АХЛАГЧ НАРЫГ ЧАДАВХИЖУУЛАХ МОДУЛЬ СУРГАЛТ 4 ДЭХЬ ӨДРӨӨ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсан Цагдаагийн байгууллагад сургагч ахлагч цол шинээр бий болж байгаатай холбогдуулан, эхний ээлжинд Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаагийн газар хэлтсийн ахлагч бүрэлдэхүүнээс сургагч ахлагчийн шалгуур хангасан алба хаагчид Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төвд Сургагч ахлагч нарыг чадавхижуулах модуль сургалтад 4 өдрөө хамрагдаж байна.
2017-06-06
БҮГД
БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСЫН “ТИКА” ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА, МОНГОЛ УЛСЫН ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР ХАМТРАН ЦЕГ-ЫН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАВ.
Бүгд найрамдах турк улсын “тика” олон улсын хамтын ажиллагааны байгууллага, монгол улсын цагдаагийн ерөнхий газраас хамтран цагдаагийн төв болон харьяа алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нарт 2017 оны 05 сарын 22-ноос 26-ны өдрүүдэд “цагдаагийн манлайлал ба удирдах ур чадвар” сэдэвт сургалтыг цег-ын сургалтын нэгдсэн төвд зохион байгууллав.
2017-06-06
Монголын
Монголын Нохойн Холбооны салбар Монголын Ротвейллерийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд Акс дуудлагатай эр нохой, Кози дуудлагатай 1 нас 6 сартай охин нохойг гөлөгний хамт Сургалтын төвийн Албаны нохойн сургалтын хэлтэст бэлэглэлээ.
Акс дуудлагатай эр нохой нь өөрийн үүлдрийн хэв шинжийг бүрэн агуулсан, цэвэр цусны нохой бөгөөд Монголын нохойн холбооноос зохион явуулсан уралдаан, тэмцээнүүдэд амжилттай оролцож, дэд байруудад шалгарч байсан бол Кози дуудлагатай эм нохой нь насны ангилалдаа дэд байр эзэлж байжээ.Дээрх нохдыг үржил селекцийн ажил явуулан цэвэр цусны нохдыг гарган авахад ашиглах юм байна.
2017-02-14
ОНЦГОЙ
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН СУРГАЛТЫН ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ.
Онцгой Байдлын Ерөнхий Газрын дарга бригадын генерал Т.Бадрал, Санхүү хангалт үйлчилгээний газрын дарга, онцгой байдлын хурандаа Р.Бадам, сургалтын мэргэжилтэн З.Баттулга нар Сургалтын төв дээр зочилж цагдаагийн алба хаагчдын давтан болон мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр, сургалтын анги танхимуудтай танилцаж, сургуультай нохдын үзүүлэх тоглолтыг үзэж сонирхлоо.
2017-02-14
ЦАГДААГИЙН
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН СУРГАЛТЫН ТӨВӨӨС ЦАХИМ СУРГАЛТ /ОНЛАЙН/-ЫГ ЗОХИОН ЯВУУЛЛАА.
Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын төв нь Мэдээллийн технологи, холбооны газартай хамтран орон нутгийн Цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчдад зайны /онлайн/ сургалтыг анх удаа туршилтаар явуулж эхэллээ.
2017-02-14
ТӨВ,
ТӨВ, ОРОН НУТГИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧ НАРЫН “ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ЧИГЛЭЛЭЭР СЭТГЭЛ ЗҮЙЧДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ НЬ” СЭДЭВТ 5 ХОНОГИЙН СУРГАЛТЫГ ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЛБА, СУРГАЛТЫН ТӨВ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оны 02 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр сэтгэл зүйчдийг чадавхижуулах нь” сэдэвт 5 хоногийн сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэрэгтэй тэмцэх алба, Сургалтын төв хамтран 2017 оны 1 дүгээр сарын 23-наас 27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
2017-02-13
ЦАГДААГИЙН
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА СУРГАЛТЫН ТӨВ, "АБСОЛЮТ" ГАДААД ХЭЛНИЙ ТӨВ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО
Гадаад хэл сургалтын “Абсолют” төв нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллагын хувьд Цагдаагийн Ерөнхий газрын сургалтын төвтэй хамтран цагдаагийн алба хаагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.
2016-11-17