Мэдээ мэдээлэл
Шүүлт:

"ЗАЛИЛАХ, ХӨРӨНГӨ ЗАВШИХ ГЭМТ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХ АРГА ТАКТИК” СЭДЭВТ МОДУЛЬ СУРГАЛТЫГ 2019 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 18-20-НИЙ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
агдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны мөрдөгч нарт зориулан “Залилах, хөрөнгө завших гэмт хэргийг илрүүлэх арга тактик” сэдэвт сургалтыг энэ оны 09 дүгээр сарын 18-20-ний өдрүүдэд тус төвд зохион байгууллаа.
2019-09-20
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВИЙН АЛБА ХААГЧДАД СТРЕССГҮЙ ӨДӨР ӨДӨРЛӨГ, ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2018 оны А/135 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, 2019 оны албаны сургалт, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу барьж зохицуулах, стрессийг бууруулах аргад суралцаж, стрессийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор, стрессийг бууруулах зорилгоор Дотоодын цэргийн 05 дугаар ангитай хамтран “Стрессгүй өдөр” өдөрлөгийг энэ оны 08 дугаар сарын 26-ны өдөр тус төвд зохион байгууллаа.
2019-09-20
“МАШИНТ ЭРГҮҮЛИЙН ОФИЦЕР, ЦАГДАА НАРЫН УР ЧАДВАРЫГ ДЭШЛҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/28 дугаар тушаалар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө-ний дагуу Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг эргүүлийн офицер, цагдаа нарт зориулан “Машинт эргүүлийн офицер, цагдаа нарын ур чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт сургалтыг энэ оны 09 дүгээр сарын 18-наас 19-ний өдрүүдэд тус төвд зохион байгууллаа.
2019-09-20

ХЭРЭГ БҮРТГЭХ АЛБАНЫ "ШИЛДЭГ МӨРДӨГЧ 2019" ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 4.2.3 дахь заалтыг хэрэгжүүлж, алба хаагчид бие биенээсээ суралцаж, туршлага судлах, мэдлэг ур чадваа дээшлүүлэх тэмүүлэл, эерэг сэтгэлгээ, хүсэл тэмүүлэл төрүүлэх зорилгоор “Шилдэг мөрдөгч” тэмцээнийг зохион байгуулж, өнөөдөр /2019-09-19 /Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд нээлтээ хийлээ.
2019-09-20
ХЗДХ-ИЙН САЛБАРЫН АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ ЦДЦ-ИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВИЙН АЛБА ХААГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 01 дүгээр албан даалгаврын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, салбарын хэмжээнд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээ болон үндсэн үйл ажиллагаа, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилготой нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх нээлттэй өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. Өдөрлөгт Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагууд оролцож, иргэдэд 40 гаруй төрлийн үйлчилгээг нэг дороос үзүүлж, үйл ажиллагаагаа танилцуулсан юм.
2019-09-19

“ХДХВ/ДОХ-ТОЙ ХОЛБООТОЙ ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛУУД” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Гал голомт” үндэсний хөдөлгөөн төрийн бус байгууллага, Цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв хамтран “Эрүүл мэндийн яам болон “Глобал сан”-гийн дэмжлэгтэйгээр энэ оны 09 дүгээр сарын 11,12-ны өдрүүдэд “ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэхэд цагдаагийн байгууллагын үүрэг оролцоо”, “ХДХВ,ДОХ-той холбоотой хүний эрхийн асуудлууд” сэдэвт сургалтыг нйислэлийн улаан загалмайн байранд зохион байгууллаа.
2019-09-14

МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Монгол Улсын Засгийн газрын “Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу “Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам, Иргэний агаарын тээвэр, авто замын тээврийн хэрэгслийн зорчигч нарт тавих хяналтыг сайжруулж, хар тамхи илрүүлэх, хяналт шалгалтын ажлын хүрээнд тус төвийн Албаны нохойн сургалтын хэлтсээс Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газар, Хар тамхитай тэмцэх газартай хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос урьдчилан сэргийлэх үзлэг, шалгалтыг энэ оны 09 дүгээр сарын 11-12-ны шилжих шөнө зохион байгууллаа.
2019-09-14
ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТАН БЭЛТГЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.
“Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу Тээврийн цагдаагийн албаны захиалгаар “Олон нийтийн цагдаа” бэлтгэх сургалтыг энэ оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд 21 хоногийн хугацаатай зохион байгуулагдаж эхэллээ.
2019-09-12
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ “МОНГОЛ ХУРАНДАА” НИЙГЭМЛЭГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ИРЖ ТАНИЛЦЛАА.
“Монгол хурандаа” нийгэмлэгийн тэргүүн, доктор профессор хурандаа Ч.Баатар удирдах болон салбар зөвлөлийн гишүүдийн хамтаар тус төвд зочиллоо.
2019-09-06

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтын 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаа энэ оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдлаа.
2019-09-06
ОРОН НУТГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР, ХЭЛТСИЙН НОХОЙ ХӨТЛӨГЧ НАРЫН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫН ТӨГСӨЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/28 дугаар тушаалаар баталсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн газар, хэлтсийн нохой хөтлөгчдөд зориулсан мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр дадлагажуулах, албаны нохойн хүчин чадлыг сэргээх, давтан сургалтыг Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд энэ оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 07 дугаар сарын 25-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
2019-07-25
ДҮҮРГҮҮД ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН НОХОЙН ҮҮРҮҮДИЙГ ШИНЭЧЛЭВ.
Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсээс дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүд дээр 24 цагаар нохойн төлөөлөгч, албаны нохойн хамт жижүүрийн үүрэг гүйцэтгэн, гэмт хэргийн газар дээр очиж гэмт этгээдийг халуун мөрөөр нь илрүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.
Эрэлч нохойн албаны 75 жилийн ойг угтсан бүтээлч ажлуудын хүрээнд дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдэд байрлах нохойн үүрийг олон улсын жишиг стандартын дагуу шинэчлэх ажлыг эхлүүлээд байна.
2019-07-25
ЦАГДААГИЙН БЭЛТГЭЛ ДЭД ХУРАНДАА Г.НЭРГҮЙ АГСАНЫ НЭРЭМЖИТ “АЛДРЫН БУЛАН ”-Г БАЙГУУЛАВ
Монгол улсын цагдаагийн байгууллагад Эрэлч нохой алба үүсэн байгуулагдсаны түүхт 75 жилийн ой 2019 онд тохиож байна.
Энэхүү албанд ажиллаж идэвхи зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байсан цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Г.Нэргүй агсны ар гэрээс санаачлан 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Эрэлч нохойн албыг хөгжүүлэх, олон улсын байгууллагуудын албаны нохой сургах арга барилыг өндөр түвшинд нутагшуулах, алба хаагч болон эрэлч нохой сургах, албаны нохойн тэмцээн уралдаан зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой “Г.Нэргүй сан”-г байгуулсан юм.
2019-07-23

"ЗӨВ ХЭВШИЛ-ХАНДЛАГА" аяны эхний шатны дүн гарлаа.
Цагдаа, Дотоодын цэргийн анги байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд офицер бүрэлдэхүүний манлайлал, алба хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, бие бүрэлдэхүүний дунд эерэг төлөвшил, зөв хэвшил, дадал бий болгох зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргын баталсан “Зөв хэвшил, хандлага” аяныг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулсан юм.
2019-07-01

“ДУГУЙТАЙ МОНГОЛ ” ҮНДЭСНИЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА БОЛОХ “ТАЙВАНЬ БАЙК” ХХК –ТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА..
“Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд алба хаагчдын эрүүл мэндийг дэмжих, эрүүл амьдралын зөв хэвшилд сургахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Дугуйтай монгол” үндэсний төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага болох “ТАЙВАНЬ БАЙК” ХХК –тай хамтран сургалт зохион байгуулж “ДУГУЙН СОЁЛ”-ын тухай ойлголтыг өгч, эрүүл мэндийн талаарх ойлголт, сэтгэхүйг өөрчилж, эм тариагаар бус эрүүл амьдралын хэв маягт суралцахын чухлыг алба хаагчдад сурталчиллаа.
2019-06-28

ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВТЭЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Тус төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн алба хаагчид нь ажил үүргээ гүйцэтгэх, албаны нохойг сургаж дасгалжуулах, хооллох, арчлах, маллах зэргээр нохойноос хүнд дамжин халдварладаг зооноз төрлийн өвчнөөр өвдөх магадлал ихтэй байдгаас шалтгаалан эрсдлийг бууруулах, энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлаач эмч Ч.Ариунболдоор ахлуулсан сургалтын баг ирж “Нохойноос хүнд халдварлах өвчин” сэдвээр сургалтыг орлоо.
2019-06-28
ЁС ЗҮЙН ТӨЛБӨРТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/34 дүгээр тушаалын дагуу Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2019 оны “Алба хаагчдыг ёс зүйн төлбөртэй сургалтад хамруулах тухай” Б/08 дугаар тушаалаар Төв аймаг дахь цагдаагийн газрын 19 алба хаагчдад “Ёс суртахуун төлөвшил” сэдэвт сургалтыг Төв аймаг дахь цагдаагийн газарт энэ оны 06 дугаар сарын 22,23-ны өдрүүдэд, Тээврийн цагдаагийн албаны 17 алба хаагчдад “Мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг дээшлүүлэх” сэдэвт сургалтыг энэ оны 06 дугаар сарын 24,25-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд амжилттай зохион байгууллаа.
2019-06-25
"Удирдах ажилтны сэтгэл зүй" сургалтыг зохион байгууллаа.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн А/28 дугаар тушаалаар “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу Цагдаа дотоодын цэргийн анги, байгууллагын удирдах ажилтнуудын манлайлал, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Удирдах ажилтны сэтгэл зүй” сэдэвт сургалтыг Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Сэтгэл судлалын төвтэй хамтран энэ оны 06 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд тус төвд зохион байгууллаа.
2019-06-18
“Мэдээлэл судалгааны ажилтны мэдлэг, ур чадварыг ахиулах нь” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
Цагдаагийн ерөнхий газрын даргын энэ оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, зөрчлийн тоо бүртгэгч нарт зориулсан “Мэдээлэл судалгааны ажилтны мэдлэг, ур чадвар ахиулах нь” сэдэвт сургалтын нээлтийн үйл ажиллагааг Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус албаны статистикийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр нар үг хэлэн нээж, Хилийн цэргийн 151 дүгээр ангийн үлээвэр найрал хөгжмийн салаа, Онцгой байдлын ерөнхий газрын Аврах тусгай бригадын “Тэнгэр” хамтлаг урилгаар ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.
2019-06-13
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтны давтан сургалтыг зохион байгууллаа.
Монгол Улсад 2018 онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 283 тохиолдол бүртгэгдэн хүний амь нас эрсэдсэн ноцтой ослууд удаа дараалан гарч, алба хаагч бүрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандарт шаардлагын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, учирч болзошгүй аюул эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, байгууллагын хэмжээнд урьдчилан сэргийлэх ажлыг шинэлэг, үр нөлөөтэй тогтмол зохион байгуулах шаардлага тулгарч байна.
2019-06-07