• Нүүр хуудас
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
  • Иргэний хяналт
Бүх мэдээ
Шүүлт:
-аас
хүртэл
ГАЛТ
ГАЛТ ЗЭВСГИЙН СУРГАЛТ ӨДӨР БҮР ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
алт зэвсгийн тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны А/220 дугаар тушаалаар батлагдсан “Галт зэвсгийн тооллого явуулах журам”-д заасны дагуу иргэд, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллогыг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн мөн оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээжүүлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж эхэлсэнтэй холбогдуулан Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв нь Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтыг өдөр бүр зохион байгуулж байна.
2019-09-26
СЭЛЭНГЭ
СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗРЫН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.
Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн сургагч багш нар “Цагдаагийн алба хаагчийн биеийн хүч, тусгай техник, хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх бэлтгэл хангах мэргэшүүлэх сургалт“-ын “Хууль, эрх зүйн үндэс” сэдэвт сургалтыг цахим хэлбэрээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын харьяа найман дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтэс болон орон нутгийн 29 цагдаагийн газар, хэлтсийн 2549 алба хаагчдыг хамруулсан нь үр дүнгээ өгсөн юм.
2019-09-25
ДҮҮРГҮҮД
ДҮҮРГҮҮД ДЭХ АЛБАНЫ НОХОЙН ЖИШИГ ҮҮРТЭЙ БОЛЛОО.
Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн  Албаны нохойн сургалтын хэлтсээс дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүд дээр 24 цагаар  нохойн төлөөлөгч, албаны нохойн хамт жижүүрийн үүрэг гүйцэтгэн, гэмт хэргийн газар дээр очиж гэмт этгээдийг халуун мөрөөр нь илрүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг бөгөөд дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдэд байрлах нохойн үүрийг олон улсын жишиг стандартын дагуу шинэчилж байна.
2019-09-23
"СААТУУЛАХ
"СААТУУЛАХ БАЙРНЫ ЭМЧ НАРЫН УР ЧАДВАРЫГ АХИУЛАХАД ЧИГЛЭГДСЭН" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАА.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн саатуулах байрны эмч нарт зориулан “Саатуулах байрны эмч нарын ур чадварыг ахиулах нь" сэдэвт сургалтыг “Эрүүл мэндийн хөгжлийн төв”-тэй хамтран тус төвд энэ оны 09 дүгээр сарын 18-наас 20-ний өдрүүдэд зохион байгууллаа.
2019-09-22
ЦЭРГИЙН
ЦЭРГИЙН БАЙНГЫН ТЭТГЭВЭРТ ГАРАХ ХУГАЦАА НЬ ДӨХӨЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ЗОРИУЛСАН “ДАСАН ЗОХИЦОХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу цэргийн байнгын тэтгэвэрт гарах хугацаа нь дөхөж буй алба хаагчдад зориулсан “Дасан зохицох сургалт”-ыг энэ оны 09 дүгээр сарын 19,20-ний өдрүүдэд зохион байгууллаа.
2019-09-20
"ЗАЛИЛАХ,
"ЗАЛИЛАХ, ХӨРӨНГӨ ЗАВШИХ ГЭМТ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХ АРГА ТАКТИК” СЭДЭВТ МОДУЛЬ СУРГАЛТЫГ 2019 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 18-20-НИЙ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
агдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах албаны мөрдөгч нарт зориулан “Залилах, хөрөнгө завших гэмт хэргийг илрүүлэх арга тактик” сэдэвт сургалтыг энэ оны 09 дүгээр сарын 18-20-ний өдрүүдэд тус төвд зохион байгууллаа.
2019-09-20
ЦАГДАА,
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВИЙН АЛБА ХААГЧДАД СТРЕССГҮЙ ӨДӨР ӨДӨРЛӨГ, ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2018 оны А/135 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, 2019 оны албаны сургалт, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу барьж зохицуулах, стрессийг бууруулах аргад суралцаж, стрессийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор, стрессийг бууруулах зорилгоор Дотоодын цэргийн 05 дугаар ангитай хамтран “Стрессгүй өдөр” өдөрлөгийг энэ оны 08 дугаар сарын 26-ны өдөр тус төвд зохион байгууллаа.
2019-09-20
“МАШИНТ
“МАШИНТ ЭРГҮҮЛИЙН ОФИЦЕР, ЦАГДАА НАРЫН УР ЧАДВАРЫГ ДЭШЛҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/28 дугаар тушаалар батлагдсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө-ний дагуу Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг эргүүлийн офицер, цагдаа нарт зориулан “Машинт эргүүлийн офицер, цагдаа нарын ур чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт сургалтыг энэ оны 09 дүгээр сарын 18-наас 19-ний өдрүүдэд тус төвд зохион байгууллаа.
2019-09-20
ХЭРЭГ
ХЭРЭГ БҮРТГЭХ АЛБАНЫ "ШИЛДЭГ МӨРДӨГЧ 2019" ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 4.2.3 дахь заалтыг хэрэгжүүлж, алба хаагчид бие биенээсээ суралцаж, туршлага судлах, мэдлэг ур чадваа дээшлүүлэх тэмүүлэл, эерэг сэтгэлгээ, хүсэл тэмүүлэл төрүүлэх зорилгоор “Шилдэг мөрдөгч” тэмцээнийг зохион байгуулж, өнөөдөр /2019-09-19 /Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвд нээлтээ хийлээ.
2019-09-20
ХЗДХ-ИЙН
ХЗДХ-ИЙН САЛБАРЫН АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГУУДЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГТ ЦДЦ-ИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВИЙН АЛБА ХААГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 01 дүгээр албан даалгаврын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, салбарын хэмжээнд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээ болон үндсэн үйл ажиллагаа, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилготой нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх нээлттэй өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. Өдөрлөгт Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагууд оролцож, иргэдэд 40 гаруй төрлийн үйлчилгээг нэг дороос үзүүлж, үйл ажиллагаагаа танилцуулсан юм.
2019-09-19
“ХДХВ/ДОХ-ТОЙ
“ХДХВ/ДОХ-ТОЙ ХОЛБООТОЙ ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛУУД” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Гал голомт” үндэсний хөдөлгөөн төрийн бус байгууллага, Цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв хамтран “Эрүүл мэндийн яам болон “Глобал сан”-гийн дэмжлэгтэйгээр энэ оны 09 дүгээр сарын 11,12-ны өдрүүдэд “ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэхэд цагдаагийн байгууллагын үүрэг оролцоо”, “ХДХВ,ДОХ-той холбоотой хүний эрхийн асуудлууд” сэдэвт сургалтыг нйислэлийн улаан загалмайн байранд зохион байгууллаа.
2019-09-14
МАНСУУРУУЛАХ
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Монгол Улсын Засгийн газрын “Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу “Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам, Иргэний агаарын тээвэр, авто замын тээврийн хэрэгслийн зорчигч нарт тавих хяналтыг сайжруулж, хар тамхи илрүүлэх, хяналт шалгалтын ажлын хүрээнд тус төвийн Албаны нохойн сургалтын хэлтсээс Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газар, Хар тамхитай тэмцэх газартай хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос урьдчилан сэргийлэх үзлэг, шалгалтыг энэ оны 09 дүгээр сарын 11-12-ны шилжих шөнө зохион байгууллаа.
2019-09-14
ОЛОН
ОЛОН НИЙТИЙН ЦАГДААГИЙН АЖИЛТАН БЭЛТГЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.
“Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу Тээврийн цагдаагийн албаны захиалгаар “Олон нийтийн цагдаа” бэлтгэх сургалтыг энэ оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд 21 хоногийн хугацаатай зохион байгуулагдаж эхэллээ.
2019-09-12
ЦАГДАА,
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ “МОНГОЛ ХУРАНДАА” НИЙГЭМЛЭГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ИРЖ ТАНИЛЦЛАА.
“Монгол хурандаа” нийгэмлэгийн тэргүүн, доктор профессор хурандаа Ч.Баатар удирдах болон салбар зөвлөлийн гишүүдийн хамтаар тус төвд зочиллоо.
2019-09-06
ЦАГДАА,
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтын 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаа энэ оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдлаа.
2019-09-06
ОРОН
ОРОН НУТГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР, ХЭЛТСИЙН НОХОЙ ХӨТЛӨГЧ НАРЫН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫН ТӨГСӨЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/28 дугаар тушаалаар баталсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн газар, хэлтсийн нохой хөтлөгчдөд зориулсан мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр дадлагажуулах, албаны нохойн хүчин чадлыг сэргээх, давтан сургалтыг Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд энэ оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 07 дугаар сарын 25-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
2019-07-25
ДҮҮРГҮҮД
ДҮҮРГҮҮД ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН НОХОЙН ҮҮРҮҮДИЙГ ШИНЭЧЛЭВ.
Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсээс дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүд дээр 24 цагаар нохойн төлөөлөгч, албаны нохойн хамт жижүүрийн үүрэг гүйцэтгэн, гэмт хэргийн газар дээр очиж гэмт этгээдийг халуун мөрөөр нь илрүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг. Эрэлч нохойн албаны 75 жилийн ойг угтсан бүтээлч ажлуудын хүрээнд дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдэд байрлах нохойн үүрийг олон улсын жишиг стандартын дагуу шинэчлэх ажлыг эхлүүлээд байна.
2019-07-25
ЦАГДААГИЙН
ЦАГДААГИЙН БЭЛТГЭЛ ДЭД ХУРАНДАА Г.НЭРГҮЙ АГСАНЫ НЭРЭМЖИТ “АЛДРЫН БУЛАН ”-Г БАЙГУУЛАВ
Монгол улсын цагдаагийн байгууллагад Эрэлч нохой алба үүсэн байгуулагдсаны түүхт 75 жилийн ой 2019 онд тохиож байна. Энэхүү албанд ажиллаж идэвхи зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байсан  цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Г.Нэргүй агсны ар гэрээс санаачлан  2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Эрэлч нохойн албыг хөгжүүлэх, олон улсын байгууллагуудын албаны нохой сургах арга барилыг өндөр түвшинд нутагшуулах, алба хаагч болон эрэлч нохой сургах, албаны нохойн тэмцээн уралдаан зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой “Г.Нэргүй сан”-г байгуулсан юм.
2019-07-23
ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН УРЬДЧИЛСАН МЭДҮҮЛЭГ ГЭЖ ЮУ ВЭ?
Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гэж юу вэ?
2019-07-01
"ЗӨВ
"ЗӨВ ХЭВШИЛ-ХАНДЛАГА" аяны эхний шатны дүн гарлаа.
Цагдаа, Дотоодын цэргийн анги байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд офицер бүрэлдэхүүний манлайлал, алба хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, бие бүрэлдэхүүний дунд эерэг төлөвшил, зөв хэвшил, дадал бий болгох зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргын баталсан “Зөв хэвшил, хандлага” аяныг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулсан юм.
2019-07-01